Нэхэмжлэх нь ачуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэх үндсэн баримт болох бөгөөд бүх төрлийн тооцооны дансдыг хөтлөх анхан шатны баримт болдог учир Монголын мянганы сорилтын сан нь дараах шаардлага хангасан тоон дэс дарааллаар дугаарласан нэхэмжлэхийг хүлээн авч төлбөр хийхдээ мөрдөнө.

Нэхэмжлэх илгээх хугацаа
Бэлтгэн нийлүүлэгч бүр гэрээнд тусгасан бүх харицлагыг бүрэн биелүүлсний дараа нэхэмжлэхийг бэлтгэж ирүүлнэ. Урьдчилж ирүүлсэн нэхэмжлэхүүдийг хугацаанаасаа түрүүлж өгсөн гэдэг шалтгаанаар ММСС болон санхүүгийн агент буцааж болно.

Нэхэмжлэх гардуулах
Зарлагаар эсвэл шуудангаар нэхэмжлэхийн эх хувь болон хуулбар хувь, холбогдох бүх баримтуудыг 10-17 цагийн хооронд дараах хаягаар ирүүлнэ.

Монголын Мянганы Сорилтын Сан,
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан Уул Дүүрэг 11-р хороо,
Удирдлагын Академийн III байр, 4 давхар 402 тоот
Шуудангийн индекс 210153
Төлбөр хариуцсан мэргэжилтэн: 99209000

Нэхэмжлэхийн эх хувийн нүүрэн тал дээр санхүүгийн албаны хүлээн авсан тамга дарж он сар өдрийг тэмдэглэснээр хүлээн авсанд тооцно.

Нэхэмжлэхийн эх хувь болон хуулбар хувь
* Бэлтгэн нийлүүлэгчийн Нэхэмжлэхийн эх болон хуулбар хувиуд нь хоорондоо адилхан байх ёстой бөгөөд эх хувийг комьютерээр эсвэл арилдагггүй бэхээр бичиж ММСС-ийн албанд өгнө.

* Санхүүгийн алба эх болон хуулбар хувиуд дээр балласан, засвар оруулсан, давхар бичсэн болон НӨТ-ын дүнг салгаж харуулаагүй нэхэмжлэхүүдийг зөв болгохын тулд ахин бичүүлж хүлээн авна.

Нэхэмжлэхийн хэл
Нэхэмжлэхийг Монгол эсвэл Англи хэл дээр бэлтгэсэн байх ба нэхэмжлэх болон бусад холбогдох баримтууд өөр хэл дээр бол ажил хэрэгтэй холбоотой бүгдийг англи хэл дээр баталгаат орчуулга хийж хавсаргаж өгнө.

Нэхэмжлэх болон бусад дагалдах материалууд дээр дараах мэдээллүүд зайлшгүй байх шаардлагатай.
* Нэхэмжлэхийн дугаар
* Төлбөр хийх мөнгөний нэгж
* Гэрээ/худалдан авалтын захиалгын дугаар ба өдөр
* Үйл ажиллагааны код (олон үйл ажиллагаа гүйцэтгэх гэрээ хийсэн тохиолдолд гэрээнд дурьдсан байх)
* Бэлтгэн нийлүүлэгчийн:
* Албан ёсны нэр
* Албан ёсны хаяг болон холбоо барих мэдээлэл. (ММСС төлбөр шилжүүлсэн тухай эргэн мэдээлэх тул холбоо барих ажилтны утас, интернэт шуудангийн хаягийг багтаана уу.)
* Татвар төлөгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар/ регистрийн дугаар
* Банкны дансны талаарх бүрэн мэдээлэл (олон улсын банкны дансны дугаар IBAN эсвэл дансны дугаар, SWIFT код, ABA дугаар, банкны хаяг)
* Хүлээн авсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний талаарх мэдээлэл
* Бүтээгдэхүүн / үйлчилгээний мэдээлэл (нэр, загвар, төрөл гэх мэт)
* Бүтээгдэхүүн / үйлчилгээний тус бүрийн тоо хэмжээ, биет нэгж
* Нэгжийн үнэ / НӨТ ороогүй үнээр
* Бүтээгдэхүүн үйлчилгээ тус бүрийн бүгд үнэ
* Татвар ороогүй нийт дүн
* НӨАТ гэсэн мөрөнд нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил үйлчилгээнд ногдох Нэмэгдсэн өртгийн албан татварыг бичнэ. Хэсгийн дүнг тухайн үед мөрдөж буй НӨАТ-ийн хувиар үржүүлж НӨАТ-ийн дүнг тооцоолно.

Энэхүү мөрөнд Татварын талаархи мэдээлэл нь дараах хоёрын аль нэг нь байж болно.
* Нэхэмжлэхийн дүнд татвар ороогүй байх буюу НӨАТ төлөгч биш байгууллага
* Нэмэлт тодруулга болох гаалийн төлбөрийн мэдүүлэг мөн бусад татварын төлбөрийн талаарх мэдээлэл ба гаалийн төлбөр, худалдааны татвар, НӨАТ болон бусад төлсөн эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээ бүрд төлөх өр хэрэв байвал
* Нийт татварын дүн
* Нийт нэхэмжлэхийн дүн
* Гэрээнд тусгагдсан тээврийн болон бусад хүлээн зөвшөөрөх баримтууд (тээврийн баримт, баглаа боодлын жагсаалт, гаалийн бичиг баримт, гарал үүслийн сертификат зэрэг нотлох баримт болно)
* Нэхэмжлэгч байгууллагын дарга, нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга дарна.
* Нэхэмжлэхийн эх болон хуулбар хувиудын нүүр болон ар тал дээр ямар нэгэн гэрээний нөхцөлүүдийг тусгах буюу тэмдэглэж болохгүй.

Төлбөр хийх мөнгөний нэгж
Гэрээнд тусгасан мөнгөний нэгжээр төлбөр хийнэ.

Нэхэмжлэхийг буцаах
Хүлээн авсан тэмдэглэгээ хийгдээгүй эсвэл нэхэмжлэхийг хянаж батлах үе шатанд хүлээн авсан нэхэмжлэх нь шаардлага хангаагүй гэж үзвэл буцаана. Хэрэв нэхэмжлэхийг ММСС-ын санхүүгийн алба болон санхүүгийн агент буцаавал бэлтгэн нийлүүлэгчид аль болох даруй буюу хүлээн авсан өдрөөс хойш ажлын 13 хоногоос хэтэрүүлэхгүйгээр нэхэмжлэхийг буцаасан тухай тайлбарыг мэдээлнэ.

Буцаасан тайлбард шалтгаанууд ба хэрхэн алдааг залруулах боломжтойг дурдсан байна. Алдааг залруулсны дараа нэхэмжлэхийг дахин мэдүүлэх өдрөөс төлбөрийн 30 хоног тоологдоно.

Монголын мянганы сорилтын сангийн төлбөрийн нөхцөл
ММСС нь бэлтгэн нийлүүлэгчийн нэхэмжлэхийг баталсан даруй буюу төлбөр хийх хамгийн сүүлчийн хугацааг хүлээхгүйгээр төлбөрийг барагдуулах зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэхийг хүлээн авсан даруйд хурдан төлбөр хийх ба энэ нь каледарийн 30 хоногоос хэтрэхгүй.

НӨАТ-ын чөлөөлөлт
ММСС нь Монгол Улсын Сангийн Сайдын 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 125 тоот тушаалын дагуу НӨАТ-ийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт болон “Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх журам”-ын 2.1 дэх заалтуудыг үндэслэн НӨАТ-аас чөлөөлөгддөг тул гарч буй төлбөр бүр НӨАТ тооцогдоогүй дүнгээр төлөгдөж ҮТЕГ-ын даргын 2002 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 93 дугаар тушаалаар батлагдсан НӨАТ-ын падаанаар (чөлөөлөлтийн) баталгаажигдана.

ХАОАТ-ын тухай
ММСС-тай гэрээ байгуулан ажил үүрэг гүйцэтгэж буюу гүйцэтгэгчид нь Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу татварын тооцоог хийнэ. Харилцагч болон гүйцэтгэгч нь хувь хүний орлогын татварын дэвтэрийн дугаараа нэхэмжлэхийн татвар төлөгчийн дугаар мөрөнд бичин дэвтрийн хуулбар болон харилцагч банкны дансны мэдээллийг БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ маягтын дагуу хавсаргаж өгнө үү.