Scorecards
See how Mongolia scored on MCC's indicators.
» 2012
» 2011
» 2010
» 2009
» 2008
» 2007
» 2006
» 2005
» 2004
Contact us
Phone:
Fax:
E-mail: info@mca.mn;
Latest News
LIVES CHANGED COMPLETION REPORT MCA-MONGOLIA 2008-2013
Монголын мянганы сорилтын сангийн хөтөлбөрийн хөрөнгийг сонгон шалгару...
Хамгийн үр өгөөжтэй төсөл өндөрлөв
ММСС-гийн Хөрөнгийн эрхийн төслийн хаалт амжилттай боллоо
МАЛЧДЫН ТАЛАРХАЛ /төслийн үр дүнг танилцуулах арга хэмжээ/
PUBLIC NOTICE OF CLOSURE OF THE PROGRAM
ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ, НААДАМЧДАД СУРТАЛЧИЛГААНЫ ЗҮЙЛС ТАРААВ.
ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Хөрөнгийн эрх хариуцсан ахлах зөвлөх Леонард Рольфес "Газрын харилцаан...
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ХӨРӨНГИЙН ЭРХИЙН ТӨСӨЛ УЛААНБААТАР Х...
» More news
MCA.MN › Төслүүд › Хөрөнгийн эрхийн төсөл › Мэдээ мэдээлэл
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивийг цахимжуулах ажлыг эхлүүллээ


Улаанбаатар хот (www.mca.mn)-2012 оны 09-р сарын 14-ний өдөр. Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслөөс Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийн технологийг сайжруулах ажлын хүрээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивийн цаасан хувийн хэргийг цахимжуулж, цахим архив үүсгэх ажлыг эхлүүлээд байна. Ийнхүү цахим архивийг үүсгэснээр иргэд эд хөрөнгийн архивийн лавлагааны үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болох бөгөөд улмаар банк санхүүгийн болон төрийн байгууллагуудаас хандалт хийх боломж бүхий “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем”-ийг шинээр нэвтрүүлэх төслийн нэг томоохон ажлын угтвар ажил болж байгаагаараа онцлог юм.

Өнөөдрийн байдлаар иргэд эд хөрөнгөө худалдах, худалдан авах болон банкны барьцаанд тавих зэргээр эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа харьяа аймаг, дүүргийнхээ Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас лавлагаа авдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т байрлах төв архив нь өдөрт энэ чиглэлээр 400 орчим архивийн лавлагааны мэдүүлэг хүлээн авдаг ба энгийнээр ажлын тав хоногт, яаралтайгаар ажлын нэг хоногт багтаан шийдвэрлэдэг байна. Тэгвэл цахим архивтай болсноор иргэдэд архивийн лавлагааг цаг алдалгүй, чирэгдэл багатай гаргаж өгөх, мөн архивийн ажлын ачааллыг ч бууруулах юм.



Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивийн хувийн хэргийг цахимжуулах ажил нь төсөл хэрэгжиж буй бүсийн 8 тулгуур төв болон Улаанбаатар хотын 7 дүүрэгт хэрэгжихээс одоогийн байдлаар Зуунмод, Дархан, Эрдэнэт, Өндөрхаан, Чойбалсан, Арвайхээр, Ховд хотуудад  цахимжуулалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Улаанбаатар хотын Налайх, Багахангай дүүргүүдийн хувийн хэргийг бүрэн цахимжуулж дуусаад байна. Цахимжуулалт хийгдэх аймаг, дүүргүүдийг өндөр хурдны шилэн кабельд холбох, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах болон холбогдох мэргэжилтнүүдийг сургах ажлыг төслийн гэрээлэгч хариуцан хийж байна. Мөн дээрх газруудад тухайн орон нутгийн архивийн хувийн хэргийн тооноос хамаарч тус ажлыг гүйцэтгэх 6-10 хүний ажлын байрыг нэг жил хүртэл хугацаатай шинээр бий болгоод байна.
УБЕГ-аас баталсан журмын дагуу эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивч, улсын бүртгэгч, хяналтын байцаагчаас бүрдсэн баг цаасан хувийн хэргийг ангилан ялгаж, цахимжуулах ажилд бэлтгэж байгаа бөгөөд ингэснээр архивт хадгалагдаж буй цаасны тоо хэмжээ дор хаяж 50-80%-иар буурч байна.
Ангилан ялгасан хувийг хэргийг цахимжуулалтын багийн хөрвүүлэлтийн менежер дахин шилжилт хөдөлгөөн бүрээр ангилж, бүртгэн цааш индескжүүлэлт буюу өгөгдөл оруулалт, хөрвүүлэлт буюу сканнердах, хяналт шалгалт гэсэн үндсэн 4 шат дамжлагаар цахимжуулж байгаа юм.

Энэхүү ажлын дараалал, дагаж мөрдөх журмыг нэгтгэсэн “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивийн хувийн хэргийг цахимжуулах ажил”-ын гарын авлагыг боловсруулан УБЕГ болон харьяа хэлтсүүдэд хүлээлгэн өгөөд байна.
 
Ийнхүү төслийн зүгээс дээрх аймаг, дүүргүүдийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивийг жишиг байдлаар бүрэн цахимжуулж, энэ талаарх арга зүй, тоног төхөөрөмж, програм хангамжийн хамт УБЕГ-т хүлээлгэн өгөх бөгөөд түүнд үндэслэн төсөлд хамрагдаагүй 13 аймгийн эд хөрөнгийн архивийн цаасан хувийн хэргийг цахим болгосноор Улсын хэмжээний Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системийг шинээр нэвтрүүлэх боломжтой болох юм.



Бид цахимжуулалтын ажлын явцын талаар та бүхэнд эргэн мэдээллэх болно.


Дэлгэрэнгүй мэдээллийг:
Д.Уранзаяа,
ХЭТ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн
Утас: 976 – 70131023           
Факс: 976 – 70121022
Цахим Шуудан: uranzaya@mca.mn 
Цахим Хуудас: www.mca.mn


2012-09-14 [ + хэвлэх ]