Key Documents
Монголын Мянганы Сорилтын Сангийн Төв Оффис
| Нэр | Албан тушаал | Имэйл хаяг |
|---|---|---|
| Ажлын алба | ||
| С.Баярбаатар | Гүйцэтгэх захирал | bayarbaatar@mca.mn |
| Б.Отгонбат | Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал | otgonbat@mca.mn |
| Д.Авирмэд | Санхүү хариуцсан захирал | avirmed@mca.mn |
| Х.Оюунцэцэг | Ерөнхий зөвлөх | oyuntsetseg@mca.mn |
| Б.Гэрэлбат | Худалдан авалт хариуцсан захирал | gerelbat@mca.mn |
| Ш.Пүрэвсүрэн | Байгаль орчин нийгмийн нөлөөлөл хариуцсан захирал | purevsuren@mca.mn |
| Б.Ууганбаяр | Монторинг үнэлгээ хариуцсан захирал | uuganbayar@mca.mn |
| П.Баярмагнай | Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал | bayarmagnai@mca.mn |
| Мэргэжилтэнгүүд | ||
| Ө.Буяндэлгэр | Хүний нөөцийн мэргэжилтэн | buyandelger@mca.mn |
| С.Золжаргал | Хөтөлбөрийн хяналтын мэргэжилтэн | zoljargal@mca.mn |
| З.Пүрэвгэрэл | Төлбөрийн мэргэжилтэн | purevgerel@mca.mn |
| Ж.Санжмядагмаа | Санхүү хариуцсан мэргэжилтэн | sanjmyadagmaa@mca.mn |
| Б.Баттүшиг | Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн | battushig@mca.mn |
| Д.Гантуяа | Худалдан авалтын мэргэжилтэн | gantuyad@mca.mn |
| Б.Цолмон | Нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн | tsolmon@mca.mn |
| Б.Наран-Ундрах | Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн | naran_undrakh@mca.mn |
| Б.Оргилмаа | Мониторинг үнэлгээний мэргэжилтэн | orgilmaab@mca.mn |
| Н.Болороо | Мониторинг үнэлгээний мэргэжилтэн | boloroo@mca.mn |
| Б.Отгонбаяр | Хуульч | otgonbayar@mca.mn |
| Ж.Мөнхбат | Оффис менежер | munkhbat@mca.mn |
| Т.Намхайнямбуу | Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн | namkhai@mca.mn |
| Н.Энхбат | Мэдээллийн сүлжээний мэргэжилтэн | enkhbat@mca.mn |
| Захиргааны туслах ажилтангууд | ||
| Э.Тэмүүлэн | Захиргааны туслах ажилтан | temuulen@mca.mn |
| Ц.Саранцацрал | Захиргааны туслах ажилтан | sarantsatsral@mca.mn |
| Т.Жаргалан | Захиргааны туслах ажилтан | jargalan@mca.mn |
Мониторинг, Үнэлгээний Төлөвлөгөө
ММСС-гийн Мониторинг & Үнэлгээний зорилго
Удирдлага (Монголын МСС, АНУ-ын МСК)-ыг хэрэгцээт мэдээллээр тогтмол хангах; гарсан үр дүнг Монголын Засгийн газар, АНУ-ын засгийн газарт тайлагнах.
Tөслийн үр ашгийг дээшлүүлэх үүднээс үйл ажиллагаандаа гол оролцогч талууд (засгийн газрын, засгийн газрын бус, хувийн хэвшлийн байгууллагууд)-ыг татан оролцуулна.
Энд хийгдэх үнэлгээ нь үр дүнд суурилсан үнэлгээний хэлбэр байх бөгөөд энэ нь тодорхой нэг үйл ажиллагаа явцын эцэст хийгдэж, хүлээсэн үр дүн гарсан эсэхийг тодорхойлж, үнэлж дүгнэнэ.
Мониторинг: Системтэй мэдээллийн цуглуулга, /стандарт/ тайланг ашиглан менежэр, хөтөлбөрийн удирдагч нарт хөтөлбөрийн нь талаар тогтмол мэдээлэх үйл ажиллагаа юм.
Эерэг сөрөг мэдээллийн аль алинийг нь тайлагнаж байх нь ололт амжилтыг тэмдэглэж, бэрхшээлийг шийдвэрлэж явахад чухал ач холбогдолтой байна.
ММСС-ийн төслүүдийн хувьд мониторинг нь төсөл хэрэгжих нэгжийн үйл ажиллагаанд голлон төвлөрсөн ба явцын тогтмол тайланд хамт тайлагнагдаж байна.
Үнэлгээ нь олон янзаар тодорхойлогдож болдог ба одоогоор олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын стандарт тодорхойлолт “Үнэлгээ нь, нэг үйл ажиллагаа, бодлого буюу хөтөлбөрийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлох үйл явц юм”-ыг ихэнх оронд баримталж буй. Үнэлгээг хийхэд нийгэм шижлэх ухааны олон тооны судалгааны арга, мэдээлэл шаардагдана. Үнэлгээг, тухайн менежер хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд /мэдээлэл авах, шийдвэр гаргах үед/ төслийн явцын хэзээ хаана нь ч хийх боломжтой.
ММСС-гийн Мониторинг Үнэлгээний Төлөвлөгөө (МҮТ)
МҮТ нь мэргэжилтнүүд болон төсөл хэрэгжүүлэгчдэд гарын авлага болох учиртай баримт бичиг юм. Тус төлөвлөгөө нь ММСС-гийн төслийг үнэлэх шалгуур үзүүлэлт (Компакт гэрээний хавсралт III –т буй) -ийг мөн багтаасан байгаа.
МҮТ нь заавал дагаж мөрдөх баримт бичиг учраас түүнд тусгагдсан ямар нэг болзол нөхцөл зөрчигдсөн тохиолдолд санхүүжилт зогсоход ч хүрч болно.
МҮТ нь (1) ММСС-гийн зорилго, (2) Мониторинг, (3) Үнэлгээ, (4) Таамаглал ба эрсдэл, (5) МҮ-ий биелэлт ба менежтент гэсэн хэсгээс бүрдэнэ.
МҮТ-ий дараах үйл ажиллагааг гүйцэтгэнэ: Төлөвлөгөө нь МСК, ММСС-аас төсөлд хийх мониторинг, үр дүнд чиглэсэн үйл ажиллагааны амжилт, хэтийн үр дүнг хэрхэн тооцон дүгнэх талаар нарийвчлан заасан байдаг.
- ММСС олсон амжилт, туршлагаа дэрхий дахинаа хуваалцах боломжийг бүрдүүлнэ
- МСК АНУ-ын татвар төлөгчдөд тэдний мөнгийг хэрхэн зарцуулсан тухай тайлагнах боломжийг бүрдүүлнэ
- Хөтөлбөр хэрэгжүүлэгчид, менежрүүдэд гарын авлага болж буйн хувьд бүх оролцогч талууд төслийн зорилго зорилт, өөрсдийн оруулах хувь нэмрийн тухайд, мөн цагийн явцад төслийн хөгжлийн тухайд тус тус ойлголт авч байх боломжийг бүрдүүлнэ
- Хөтөлбөрийн явцад хүндрэл бэрхшээл гарсан үед мэдээлэх, нөхцлийг дүгнэн гарцыг олох
МҮТ –нд өөрчлөх тохиолдол
- Ямар нэг өөрчлөлтийг үндэслэлийг харгалзан баримтжуулан хийнэ.
- Үлэмж засвар буюу өөрчлөлт хийх тохиолдолд ММСС-гийн удирдах зөвлөлийн зөвшөөрөл, МСК-ийн албан ёсны зөвшөөрөл тус тус заавал шаардлагатай
Мониторинг үнэлгээг менежмент, шийдвэр гаргахад ашиглах
МСК нь улирал бүр биелэлт үйл ажиллагааны тайлангийн дагуу багц тойм гаргана. Үүнд мэдээллийг төсвийн гүйцэтгэлийг тохируулан хянахад, түүнчлэн МСК-ийн оролцогч талууд, удирдах зөвлөл, Конгресст болон бусад засгийн газрын бус байгууллагуудад тайлагнана.
Үр дүнг үнэлэх
Төслийн талаар сайн ойлголттой байх; үнэлгээний аргачлалыг олон улсын шалгарсан туршлага дээр боловсруулсан байна; cудалгааны зургийг нарийн тодорхой гаргах; cуурь үзүүлэлтийг цуглуулах, анализ хийх; дунд ба төгсгөлийн шатны үзүүлэлтийг цуглуулах; дүн шинжилгээ хийх гэсэн үндсэн үе шатаар хэрэгжинэ.
Төслийн хураангуй
Program Summary
Танилцуулга

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш нар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой боловсруулсан Хөтөлбөрийг АНУ-ын буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам. долларын санхүүжилтээр 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх Гэрээнд 2007 оны 10 сарын 22 –нд гарын үсэг зурсан.
Чиг үүргийн дагуу ММСС нь:
- МСК, бусад хандивлагчид, гэрээгээр ажил, үйлчилгээ үзүүлэх байгуулага, компаниуд болон бусад гүйцэтгэгчид, иргэд олон нийттэй холбогдож ажиллах гол байгууллага болж ажиллана;
- Санхүү, бүртгэлийн системээ боловсруулан, мөрдөж, худалдан авалтыг удирдан явуулна;
- Гэрээний дагуу хэрэгжих төслүүдийн ажлын төлөвлөгөөг боловсруулан, МСК-д танилцуулж хэрэгжүүлж ажиллана;
- Төслүүдийн явц, үйл явдлууд, худалдан авалтын талаархи мэдээллийг хүргэх вэб сайтыг бий болгож, ажиллуулах;
- ММСС болон Америкийн ард түмнээс өгсөн буцалтгүй тусламжийг таниулан, харуулсан бусдаас ялгагдах логог бий болгож, хэрэглэнэ.








