Press
“Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?” уулзалт ярилцлага боллоо
Улаанбаатар хот – Монголын Мянганы Сорилтын Сан (ММСС)-гийн Техник мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС) төслөөс ТМБС-ын байгууллагуудын сургалт, үйлчилгээний чанар, хүртээмжийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн сайжруулахад чиглэсэн өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр (ӨТХ)-ийг зарлаад байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?” сэдэвт уулзалт ярилцлагыг 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд зохион байгуулав.
А.МӨНХТАЙВАН: ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ЭРМЭЛЗЭЛД ТҮШИГЛЭН АЖЛАА ЯВУУЛНА.
Цусны даралт ихдэх өвчнийг монголчууд бид төдийлөн тоодоггүй. Гэтэл энэ нь тархинд цус харвах, зүрх зогсох, бөөр болон нүдний уг гэмтэх, гэнэт нас барах зэрэг хүндрэлүүдийг учруулдаг. Халдварт бус өвчин учраас бид бүр ч тоодоггүй нь харамсалтай. Тэгвэл нас баралтын залуужих шалтгааны нэг болоод буй халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулахад ажлаа чиглүүлж буй Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайваны ярилцлагыг уншигч Танд хүргэе. Өөрөө өөрийгөө өвчнөөс сэргийлэх, зан үйлээ өөрчлөх талаар танд нэгийг бодуулах нь лавтай.
Монголын Мянганы Сорилтын Сангийн Хөрөнгийн эрхийн төсөл Данийн компанитай хамтарна
Монголын Мянганы Сорилтын Сан, Улаанбаатар (2009 оны 11 сарын 10) – Монгол Улс, АНУ-ын Засгийн Газар хоорондын компакт гэрээг хэрэгжүүлэгч Монголын Мянганы Сорилтын Сангийн Хөрөнгийн Эрхийн төсөл “Газар өмчлөл, бүртгэлийн үйл ажиллагааг явуулах байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон хууль эрх зүйн орчныг сайжруулах сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх” гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Дээрх төслийн хүрээнд олон улсын нээлттэй тендерт шалгарсан Дани улсын БломИнфо компани гүйцэтгэгчээр ажиллах юм.
Монголын Мянганы Сорилтын Сангийн Мэргэжлийн Боловсрол Сургалтын төсөл “Үйлдвэр дээрх сургалтыг сайжруулах” туршилтын хөтөлбөрөө эхлэхэд бэлэн боллоо
Монголын Мянганы Сорилтын Сан, Улаанбаатар (2009 оны 11 сарын 10) – Монгол Улс, АНУ-ын Засгийн Газар хоорондын компакт гэрээг хэрэгжүүлэгч Монголын Мянганы Сорилтын Сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл “Үйлдвэр дээрх сургалтыг сайжруулах” туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа тус сангийн байранд өнөөдөр боллоо. Есөн сарын хугацаатай хэрэгжих энэхүү хөтөлбөрийг Мэргэжлийн Сургалтыг Дэмжих Холбоо гүйцэтгэх юм байна.
Хот орчмын бэлчээрийн төсөл
Монголын мянганы сорилтын сангийн (ММСС) “Хот орчмын бэлчээрийн төсөл” нь эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, бэлчээрийг малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулах замаар хот орчмын бэлчээрийн хэт ачааллыг бууруулах, малчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
МСК –н суурин төлөөлөгөч Роберт Рийд NTV телевизэд өгсөн ярилцлага
Сурв: Өчигдөр нилээд олон телевизээр их хурал дээр Техник мэргэжлийн боловсролын хууль батлахгүй байгаагаас үүдэн Мянганы Сорилтын сангийн (MCК) санхүүжилт зогсож болзошгүй байгаа талаар яригдсан. Их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын энэ талаар өгсөн тайлбар зөрөөтэй байлаа. Их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, хууль баталгдахгүйгээс болоод МСК–н санхүүжилт зогсох гэж байна гэсэн бол Ц.Даваасүрэн гишүүн Америкийн талтай энэ талаар ярилцаж, тохиролцож болох байх гэсэн байна. Та энэ талаар юу гэж хэлэх вэ?
Роберт Рийд: Эхлээд би энэ асуудлын цаад утгыг тайлбарлая. АНУ–н Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Компакт гэрээнд санхүүжилтийн шилжүүлгийг хийхэд тавигдах нилээд хэдэн урьдчилсан нөхцлийг жагсаан заасан. Энэ бүх нөхцлийг Монгол улсын Засгийн газар АНУ-н Засгийн газрын нэрийн өмнөөс хэлэлцээр хийсэн талууд харилцан тохиролцсон. Таны цохож асууж байгаа Мэргэжлийн боловсролын шинэ хуулийг батлах явдал Мэргэжлийн боловсролын төслийн санхүүжилтийг шилжүүлэхэд тавьсан урьдчилсан нөхцөл нь юм. Монголын Засгийн газар энэ хуулийг батлана гэдэгт итгэлтэй байсан болохоороо бид тус төслийн хүрээнд хийгдэх ажлыг гүйцэтгүүлэх анхны гэрээг зарласан. Хуулийг батлаглдана гэж хүлээж байх энэ хугацаанд бид анхны гэрээлэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах үйл ажиллагаагаа явуулсан билээ. Монголын Мянганы Сорилтын Сан (ММСС) энэ гэрээнд саяхан гарын үсэг зураад байна. Гэрээнд гарын үсэг зурагдсан болохоор гэрээлэгч тал ажлаа эхлэх ёстой. Тэдний ажлыг эхлүүлэх санхүүжилтийг шилжүүлэхийн тулд хууль батлагдах ёстой шүү дээ. Гэтэл хууль батлагдаагүй байлаа. Гэрээлэгч талын ажлыг эхлүүлэх үүднээс МСК нэг улирал буюу 3 сараар уг урьдчилсан нөхцлийг биелэгдэхийг хүлээх хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. МСК гэрээлэгч талын ажлыг хийлгэхийн тулд 2009 оны 1 дүгээр сараас 3 сарын хооронд хугацаа сунгаж хөнгөлөлт үзүүлэхийг зөвшөөрч баталсан. Хөнгөлөлт үзүүлсэн хугацаа 3 сарын сүүлчээр дуусна. Тэгэхээр 4 сарын эх гэхэд бид цаашид санхүүжилт шилжүүлэх боломжгүй болно. Учир нь дахиад хугацаа сунгах хөнгөлөлт байхгүй. Та бидний ярьж байгаа энэ урьдчилсан нөхцөл бол МСК-н санхүүжилтийг шилжүүлэх цорын ганц нөхцөл биш. Гэхдээ та зөвхөн энэ нөхцлийн талаар товлож асуулаа. Бид Мэргэжлийн боловсролын төслийг маш чухал төсөл гэж үзэж байгаа. Энэ төслийг цааш нь явуулахын тулд Парламент энэ хуулийг батлаасай гэж хүсч байна.
С.Баярбаатар: Хоёр сая ам.долларын санхvvжилт ороод ирсэн
Монголын мянганы сорилтын сангийн гvйцэтгэх захирал С.Баярбаатартай ярилцлаа.
Мянганы сорилтын сангийн ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-АНУ болон манай улсын Засгийн газрын хамтарсан гэрээнд єнгєрсєн оны аравдугаар сард хоёр улсын Ерєнхийлєгч гарын vсэг зурснаар хvчин тєгєлдєр болсон юм. Гэрээ ёсоор тусламжийг хэрэгжvvлэх албан ёсны байгууллага байх хэрэгтэй болсон юм. Тиймээс энэ оны нэгдvгээр сард Засгийн газар тогтоол гаргаж, Мянганы сорилтын сан хэмээх байгууллага бий болсон. Yvний дараа Америкийн талын хvмvvстэйгээ тохи-ролцоод ажилтнуудаа шалгаруулж авсан юм. Гэрээний дагуу бол таван vндсэн тєсєл байгаа. Энэ тєслvvд дээр ажиллах багийг мєн холбогдох яамдууд дээр байгуулсан. Хуучин нэрээр ХХААЯ, БХБЯ, БСШУЯ, ЭМЯ-д дээр ажлын хэсгvvд байрлаж байгаа л даа.
Я.Нармандах: Монголын Мянганы хєгжлийн сорилтын санд тусламжийн мєнгийг хvлээн авах єєрийн данс нээдэггvй
Таван жилийн ємнєєс Мянганы сорилтын сангийн тєсєл Монголд хэрэгжихээр болсон тухай чих дэлссэн. 285 сая америк доллараар тоологдох энэхvv тєсєл нь ард тvмний маань амьдралд єчvvхэн ч гэсэн тус хургэх нь лавтай.
Хэсэг хугацаанд сураг нь алдраад байсан тєслийн хэрэгжилтийн гэрээ ирэх сарын нэгнээс хучин тєгєлдєр болж байгаа юм байна. Энэ талаар Монголын Мянганы Сорилтын сангийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Я.Нармандахаас дараахь асуултад хариулт авлаа.
Мянганы сорилтын сангийн санхvvжилт зогссон уу
Энэ талаар Монголын Мянганы сорилтын сангийн байгаль, орчин, нийгэм хариуцсан захирал Ш.Пvрэвсvрэнгээс тодрууллаа.
-Мянганы сорилтын сангийн санхvvжилт тvр зогссон гэж vнэн vv?
-Єнгєрсєн оны аравдугаар сарын 23-нд Ерєнхийлєгч Н.Энхбаяр АНУ-ын Ерєнхийлєгч Жорж Буштай Вашингтонд гарын vсэг зурсанаар 285 сая ам.долларын тєсєл хэрэгжих болсон. Тєсєл хэрэгжvvлж, санхvvжилт олгохоос ємнє шийдэх урьдчилсан болзол гэж бий. Vvнд, Монголын мянганы сорилтын сан тєслийн нэгж байгуулах, тєслийн vнэлгээний компанийг гадаадаас сонгон шалгаруулах, санхvvгийн vйл ажиллагаа явуулах байгууллагын ажлыг эхлvvлсэн байх зэрэг ажил орсон. Бидний ажил хуваарийн дагуу явж байгаа. Тєслийн санхvvжилт саатсан тухай мэдээлэл ташаа.








