News
Чадавхи бэхжүүлэх мэргэжилтэний уулзалт - семинар
Монголын мянганы сорилтын сангийн (ММСС) Техник мэргэжлийн боловсрол, сургалтын (ТМБС) төсөл түүний хүрээнд хэрэгжиж буй “Бодлого, үйл ажиллагааны хүрээний шинэчлэл” (БҮАХШ) дэд төслөөс хамтран “Салбарын чадавхи бэхжүүлэх мэргэжилтэний уулзалт - семинар”-ыг 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Малчдын бүлгийн боловсруулсан бизнес саналыг мэргэжлийн баг үнэлж дууслаа.
Улаанбаатар, Дархан, Орхон хот орчмын нийт 404 малчдын бүлгийн боловсруулсан бизнес саналыг 12 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг 2010 оны 1 сарын 7-с 2 сарын 7-н хүртэл нэг сарын хугацаанд үнэллээ. Мэргэжлийн зөвлөхүүд 3 багт хуваагдан баг тус бүр 134 орчим бизнес санааг үнэлсэн ба 2 сарын 8-д төслийн нэгжээс дээрх зөвлөхүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан
Монголын мянганы сорилтын сангийн (ММСС) Техник мэргэжлийн боловсрол, сургалтын (ТМБС) төслөөс түүний хүрээнд хэрэгжиж буй “Бодлого, үйл ажиллагааны хүрээний шинэчлэл” дэд төсөлтэй хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаарх Үндэсний зөвлөлийн (МБСҮЗ) ээлжит хуралдааныг 2010 оны 2 дугаар сарын 25-нд Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд зохион байгуулав.
Өрсөдөөнт Тэтгэлэгт Хөтөлбөрийн анхан шатны шалгаруулалт
Монголын Мянганы Сорилтын Сангийн Техник мэргэжлийн боловсрол, сургалтын (ТМБС) төслөөс ТМБС-ын байгууллагуудын дунд 2009 оны 12 дугаар сарын 30-нд зарласан
1. “Ажил олгогч сургалтын байгууллагын хамтын ажиллагаа”,
2. “Тэргүүн туршлага хөгжүүлэх, дэлгэрүүлэх” хоёр төрлийн өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн саналын анхан шатны шалгаруулалтыг явуулаад байна. Төслийн санал ирүүлэх эцсийн хугацаа 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цаг байсан бөгөөд товлосон өдөр, цаг минутын дагуу саналуудыг ТМБС төсөл, АНУ-ын Мянганы сорилтын корпораци, сургалтын байгууллагуудын төлөөллийг байлцуулан хүлээн авч задаллаа.
“Tехник мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх Засгийн газрын бодлого” хэлэлцүүлэг
Монголын мянганы сорилтын сангийн (ММСС) Техник мэргэжлийн боловсрол, сургалтын (ТМБС) төслөөс “Tехник мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх Засгийн газрын бодлого” хэлэлцүүлэг 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Кемпински Хаан Палас зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан
Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаарх Үндэсний зөвлөлийн (МБСҮЗ) хоёр дахь удаагийн хуралдаан 2010 оны 2 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Нүхт цогцолборт болж өнгөрлөө. Хуралдааныг Монголын мянганы сорилтын сангийн (ММСС) Техник мэргэжлийн боловсрол, сургалтын (ТМБС) төсөл, түүний хүрээнд хэрэгжиж буй “Бодлого, үйл ажиллагааны хүрээний шинэчлэл” дэд төслөөс хамтран зохион байгуулсан юм.
Хот орчмын бэлчээр төслөөс Эхлэлийн семинар зохион байгууллаа.
Хот орчмын бэлчээр төслийн үйл ажиллагаа Хархорин, Чойбалсан хотуудад хэрэгжих болсонтой холбогдуулан Төслийн эхлэлийн семинарыг Өвөрхангай, Дорнод аймгуудад 2010 оны 1 сарын 13, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Эхлэлийн семинарт төсөлд хамрагдах 15 сумдын ажлын хэсгийн гишүүд буюу сумдын засаг дарга нар, газрын даамал, байгаль орчны байцаагч, ХХАА-н ажилтнууд, олон нийтийн төлөөлөл гэх мэт холбогдох нийт 153 хүн оролцлоо.
Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны цар хүрээ, арга зүйг танилцуулах семинар боллоо
Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны цар хүрээ, арга зүйг танилцуулах семинарыг 2010 оны 1 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулав.
Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах зөвлөлийн хурлаар төмөр замын төслийн хөрөнгийг хоёр шинэ төсөлд шилжүүлэн баталлаа.
Мянганы Сорилтын Корпорац (МСК)-ийн Удирдах зөвлөл 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хуралдаж, “Хойд-урд чиглэлийн авто зам” ба “Цэвэр агаар” гэсэн 2 төслийн санхүүжилтэнд ойролцоогоор 131 сая ам.долларыг буюу анх баталсан Мянганы сорилтын гэрээний санхүүжилтийг бууруулахгүйгээр баталлаа. Энэ төслүүдийг өмнө нь цуцлагдсан төмөр замын төслийн оронд Монголын Засгийн газраас санал болгосон байсан юм.
Монголын Мянганы Сорилтын Сан, Боловсрол Суваг ТВ-тэй гэрээ байгууллаа.
Улаанбаатар хот (2009.12.11) – Монголын Мянганы Сорилтын Сан, Хөрөнгийн Эрхийн Төслийн хүрээнд “Олон нийтийн сургалт сурталчилгаа” зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендер ялсан Монголын “Боловсрол Суваг” телевизтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.








