Хот орчмын бэлчээрийн төсөл
Үндэслэл
Сүүлийн жилүүдэд хот суурин газрын зах зээлийг бараадан шилжин суурьших малчин өрхийн тоо эрс нэмэгдэж байна.
Хот орчмын бэлчээрийн газрын харилцааг зохицуулах нарийн зохицуулалт байхгүйгээс хот орчмын газар энэхүү их нүүдлийн хөлд дарагдан, бэлчээрийн хүрэлцээ, нөөц хомсдон малчдын хоорондын харилцаанд зөрчил маргаан үүсэхэд хүргэдэг болж байна. Мөн цаг агаарын дулаарлын нөлөөгөөр хуурайшилт нэмэгдэж байгаа энэ үед хариуцсан эзэнгүй бэлчээрийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн асуудал орхигдож, даац нь хэтэрсэн бэлчээрийн газар талхлагдан, буцааж нөхөн сэргээхийн тулд асар их хөрөнгө хүч шаардах байдалд хүрч болзошгүй болж байна. Бэлчээртэй холбоотой эдгээр бүх бэрхшээл, төвөгтэй асуудлууд хот орчмын нутаг дэвсгэрт бэлчээрийг уламжлалт байдлаар ашиглах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн өрөгжилтийг зөвхөн малын өсөлтөөр хангах уламжлалт арга өнөөгийн нөхцөл байдалд тохиромжгүй болж байгааг харуулж байна. Иймээс бэлчээрийн газрын харилцааг зохицуулах оновчтой шинэ системийг нэвтрүүлэх, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ арга зам хайх шаардлага тавигдаж байна.
Төслийн зорилго
Улаанбаатар болон Эрдэнэт, Дархан хотын хилээс 30 км –с гадагш бүс нутагт бэлчээрийн газрыг малчдын бүлэгт эзэмшүүлэн, хөрөнгийн эрхээр баталгаажуулан, эрчимжсэн мал
ахуйг дэмжиж малчдын орлогыг нэмэгдүүлнэ.
Хамрах хүрээ
Улаанбаатар хотын зарим дүүрэг, Төв, Орхон, Булган аймгийн дээрх 3 том хотын ойролцоох нийт 42 сум/дүүргийн газар нутаг дээр тодорхойлон сонгох дэвсгэр нутагт хэрэгжинэ.
Үйл ажиллагааны чиглэл
Хот орчмын бэлчээрийн газрыг малчдад түрээсээр ашиглуулах гэрээг байгуулан, тэднийг дэмжих ажиллахад дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулна. Үүнд:
a) Хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд Улсын Их Хурал, Засгийн газрын байгууллагууд, ТББ болон сонирхлын бусад бүлгүүдтэй хамтран ажиллаж судалгаа хийх багийг энэ асуудалд хамаатай талууд болон мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комиссийг оролцогч талууд болон мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлэн ажиллуулах,
б) Түрээсээр эзэмшүүлэхэд тохиромжтой бэлчээрийн газрыг сонгох, түрээслүүлэх
• түрээслэхэд тохиромжтой 300 орчим бэлчээрийн газрыг сонгох зураглал хийх
• сонгосон бэлчээрийн газарт байгаль орчны үнэлгээ хийх
• малчдын бүлэг/фермерийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг боловсруулах
• малчдад сонгон шалгаруулалтттай холбоотой мэдээлэл хүргэх, таниулах үйл ажиллагаа явуулах
• малчдын бүлгийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах
• сонгон шалгаруулалтаар шалгарсан 300 орчим малчдын бүлэгтэй түрээсийн гэрээ байгуулах, тэднийг түрээсийн гэрээний дагуу ажиллахад сургах
в) Гэрээ байгуулсан малчдын бүлэгт гэрээнд заасан туслалцааг үзүүлж, түрээсээр эзэмшүүлсэн газрыг сайжруулах
• Худаг гаргах, уст цэгийг сэргээх, байгуулах
• Малын хашаа хорооны материалаар хангах
г)Малчид болон хөдөө, аж ахуйн мэргэжилтнүүдийг эрчимжсэн мал ажуй эрхлэх, түүнийг дэмжсэн үйлчилгээ үзүүлэх чадавхийг дээшлүүлэх
• Малчдын сургалт
• Мэргэжилтнүүдийн сургалт
д) Бэлчээр сайжруулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн системийг нэвтрүүлэх
Гарах үр дүн
• ЗОО орчим малчдын бүлэг бэлчээрийн газрыг түрээсээр эзэмших эрхээр хангагдана.
• Бэлчээрийн усан хангамж, хашаа хорооны байдал сайжирна.
• Малчдын эрчим мал ахуй эрхлэх мэдлэг, чадвар дээшилж, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чадавхи дээшилнэ.
• Сүргийн бүтэц, малын ашиг шимийг нэмэгдүүлэх сонирхол, хөшүүрэг бий болно.
Төслийн үр шимийг хүртэгсэд
Ойролцоогоор 300 мал аж ахуйн нэгжид (нийт дүнгээрээ 1 000 орчим өрхийг төлөөлсөн) хот орчмын бэлчээрийг эзэмшүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ингэснээр тэдний мал аж ахуйн бүтээмж, орлого нь нэмэгдэнэ.
Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын хүн ам мах сүүгээр найдвартай хангагдах байдал сайжирна.








