Эрүүл мэндийн төсөл

Үндэслэл
Монгол Улсын хүн амын дунд ХБӨОГ, ялангуяа зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, ослоос шалтгаалсан гэмтлийн түвшин нэмэгдэж байна. Зүрх судасны өвчин, хавдрын нас баралт болон өвчлөл Барууны орнуудтай харьцуулахад онцгой өндөр байгаа бөгөөд одоогоор ялангуяа залуу хүмүүс (ө.х. 35-55 насанд) нас барах, хөдөлмөрийн чадвар алдах явдлын гол шалтгаан болж байна.

Осол гэмтлийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний арга хэмжээ, яаралтай тусламж хангалтгүй байна. Мөн, одоогийн Монгол Улсын ХБӨОГ-ийн хөтөлбөрүүд нь эмчилгээнд тулгуурладаг бөгөөд ХБӨОГ-ээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх болон өвчний менежментийг явуулах өртөг хямдтай арга замыг нэвтрүүлэх талаар дорвитой ажил хийгдээгүй байна. Эдгээр бүр хүчин зүйл ажиллах хүчний хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн хомсхон зардлаас үлэмж хувийг зарцуулж байна.

Төслийн зорилго
Зүрх судасны өвчин, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж оношлох, үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн дадал, хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлэхэд чиглэсэн боловсрол, мэдээллийн үйл ажиллагаа явуцулах

Хамрах хүрээ
Монгол улсын хүн амын нилээд хэсгийг (хамарч ажиллах нутгийн хүн амын тооцоогоор нийт хүн амын 60% хүртэлх хувь) хамруулна.

Үйл ажиллагаа

ХБӨОГ-тэй тэмцэх чадавхийг бий болгох үйл ажиллагаа
• ХБӨОГ-ийн ахлах мэргэжилтнүүдийн зөвлөх хороо болон шинжээчдийн баг байгуулах;
• ХБӨОГ-ийн тусламжийн өнөөгийн байдал, хүн хүч, тоног төхөөрөмж, хангамж, ХБӨОГ-ийн илрүүлэлт, менежмент, эмчилгээний аргачлалын журам, заавар, удирдамж болон ажлын байрны тодорхойлолтуудыг судлан, үнэлгээ хийх
• Эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлж эхлэх аймаг, дүүргийг өрсөлдөөний журмаар сонгох шалгаруулах;
• 2 маммографи аппарат, автомашин болон ХБӨОГ-ийн бусад тоног төхөөрөмжөөр хангах;
• Чанарын иж бүрэн үйл ажиллагааны аргыг ашиглан Эрүүл мэндийн төслийн нөлөөллийг туршиж үзэх;
• Эрүүл мэндийн төслийн хяналт, үнэлгээний суурь тоон мэдээлэл, үзүүлэлтүүдийг эцэслэн боловсруулах.

(б) ХБӨОГ-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
• хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрүүл мэндийн үзэсгэлэн яармаг, ажлын байранд болон хөдөлгөөнт цэгүүдийг ашиглан эрүүл хэв маягийг дэмжих олон нийтийг хамарсан мэдээлэл сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагаа зохион байгуулах;
• ХБӨОГ-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зан үйлийн өөрчлөлтийг дэмжихийн тулд үүнд чиглэсэн үйл ажиллагааг боловсруулж, залуучууд болон энэ өвчинд өртөх өндөр эрсдэлтэй хувь хүмүүсийн дунд хэрэгжүүлэх.

(в)ХБӨОГ-ийг эрт илрүүлэх үйл ажиллагаа
• сонгосон газарт ХБӨОГ-ийг илрүүлэх шинэ арга, журмуудыг хэрэгжүүлэх;
• умайн хүзүүний хавдрыг илрүүлэх аргыг боловсронгуй болгох;
• умайн хүзүүний хавдрын дархлаажуулалтын үр ашгийн судалгаа явуулах; болон
• хөхний хавдар илрүүлэх аргыг боловсронгуй болгох.

(г)ХБӨОГ-ийн менежментийн үйл ажиллагаа
• олон нийтэд түшиглэсэн өвчний менежментийн хөтөлбөр болон тогтолцоог боловсруулах;
• сонгосон газарт ХБӨОГ-ийн менежментийн шинэ үйлчилгээг хэрэгжүүлэх.

Урьдчилсан нөхцөл
(a) Засгийн газар МСК-тай байгуулсан Гэрээ дууссаны дараа ХБӨОГ-ийн хөтөлбөрийн хувьсах зардлыг санхүүжүүлэх үүрэг хүлээнэ.
(б) Засгийн газар нь бага орлоготой иргэдийн эмчилгээ болон өвчний менежментийн үйл ажиллагааны хувьсах зардлыг Гэрээний хугацаа дууссанаас хойш ч хариуцахаа баталгаатай болгохын тулд шаардлагатай алхам хийх үүрэг хүлээнэ.

Үр шимийг хүртэгсэд
Насанд хүрсэн хүн амын 60 хувийг зан үйлийг өөрчлөх, эрт илрүүлэх болон өвчний менежментийн үйл ажиллагаанд хамруулсанаар хөдөлмөрийн чадвартай байх жилийг уртасгана. Ингэснээр төсөлд хамрагдсан хүн амын ХБӨОГ-д зарцуулах эрүүл мэндийн зардлыг багасгах боломжийг бүрдүүлнэ.

Үндэсний хэмжээнд насанд хүрэгчдийн 43-45 хувь нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин болон чихрийн шижингийн эрсдлийг эрт илрүүлэх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлсний үр ашгийг хүртэх боломжтой болно. Нөгөө нэг хэсэг үр ашгийг хүртэгч болох насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 60 хувь хөхний болон умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжоор хангагдана.

Тайлан
Холбоо барих

Утас: (976)-70116900
Факс: (976)-70111980
И-мэйл: info@mca.mn