Танилцуулга

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш нар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой боловсруулсан Хөтөлбөрийг АНУ-ын буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам. долларын санхүүжилтээр 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх Гэрээнд 2007 оны 10 сарын 22 –нд гарын үсэг зурсан.
Энэхүү хөтөлбөр Монгол улсаас эдийн засгийн хөгжлийг өргөжүүлэн, гүнзгийрүүлэх үйл ажиллагаанд гол хүчин зүйл болсон цагийн механизм лугаа уялдаа, холбоо бүхий хүний нөөц, бүтэц зохион байгуулалт, байгууллагын хөгжил, болон материаллаг тодорхой эх үүсвэрүүдийн нөөц боломжийг дайчлан гаргаж, ашиглахыг зорьж байгаа юм.
Хөтөлбөр ядуу амьдралтай хүмүүсийн амьдралд дорвитойгоор шууд нөлөөлж, эдийн засгийн шинэ боломж олгохын зэрэгцээ, хувь хүмүүс, бүлэг, хамт олны эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх чадвар, чадавхийг нь дээшлүүлэх замаар шууд бус, давхар үр өгөөж хүртээнэ гэж үзэж байгаа юм. Гэрээний дагуу олгох санхүүжилтээс Хөрөнгийн эрх, Хот орчмын бэлчээр, Мэргэжлийн боловсрол сургалт, Эрүүл мэнд, Авто зам, Цэвэр агаар гэсэн зургаан гол салбарт хөрөнгө оруулалт хийх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2008 оны 1 сарын 8 –нд Монгол Улсын Их хурал Мянганы сорилтын гэрээг соёрхон баталж, ММСС-н Удирдах зөвлөлийг байгуулан, Гэрээ, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт, удирдлагаар хангах чиг үүрэг бүхий хуулийн этгээд, бие даасан байгууллага болох ММСС-г байгуулах тогтоол гаргасан.
ММСС хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүх талын үйл ажиллагааг явуулах, түүний дотор Гэрээ болон Хөтөлбөрийн хэрэгжилтийн гэрээний дагуу хүлээсэн эрх, үүрэг хариуцлагаа биелүүлэн ажиллахад Монгол Улсын Засгийн газар хяналт тавьж ажиллана.
Чиг үүргийн дагуу ММСС нь:
- МСК, бусад хандивлагчид, гэрээгээр ажил, үйлчилгээ үзүүлэх байгуулага, компаниуд болон бусад гүйцэтгэгчид, иргэд олон нийттэй холбогдож ажиллах гол байгууллага болж ажиллана;
- Санхүү, бүртгэлийн системээ боловсруулан, мөрдөж, худалдан авалтыг удирдан явуулна;
- Гэрээний дагуу хэрэгжих төслүүдийн ажлын төлөвлөгөөг боловсруулан, МСК-д танилцуулж хэрэгжүүлж ажиллана;
- Төслүүдийн явц, үйл явдлууд, худалдан авалтын талаархи мэдээллийг хүргэх вэб сайтыг бий болгож, ажиллуулах;
- ММСС болон Америкийн ард түмнээс өгсөн буцалтгүй тусламжийг таниулан, харуулсан бусдаас ялгагдах логог бий болгож, хэрэглэнэ.








