Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн санал үнэлэх багийн гишүүд шалгаруулна

АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК) болон Монгол Улсын Засгийн газар нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилготой Мянганы сорилтын гэрээ байгуулсан билээ.

Монголын мянганы cорилтын cан (ММСС)-гийн Техник мэргэжлийн боловсрол сургалтын (ТМБС) төслөөс ТМБС-ын байгууллагуудын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр (ӨТХ) зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ӨТХ-ийн хүрээнд ТМБС-ын байгууллагуудад доорх хоёр төрлийн тэтгэлгийг олгоно. Үүнд:
• Ажил олгогч ба сургалтын байгууллагын хамтын ажиллагаа: Энэхүү хөтөлбөрийн дагуу ТМБС-ын нэг байгууллага нь 3-аас дээш ажил олгогч болон бусад байгууллагуудтай хамтран тодорхой төсөл хэрэгжүүлэх юм.
• ТМБС-ын байгууллагын тэргүүн туршлагыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх: Үр дүнтэй удирдлага, засаглал бий болгох аргачлал, үйл ажиллагаа, арга замуудыг бий болгон хөгжүүлж буй ТМБС сургалтын байгууллагууд нь сайн туршлагуудаа цаашид улам бүр боловсронгуй болгон хөгжүүлэх, бусад сургалтын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрт хамрагдана.
БСШУЯ-аас мэргэжлийн боловсрол сургалтын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан төрийн болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд тодорхой төсөл хэрэгжүүлэх төслийн саналаа урьдчилан тарааж өгсөн маягтын дагуу ирүүлнэ.

Гүйцэтгэх ажлын зорилго
ММСС-аас дээрх хоёр тэтгэлгийн чиглэл тус бүрээр “Төслийн саналын үнэлгээний баг” байгуулах ба эдгээр үнэлгээний багууд нь урьдчилсан шалгаруултад тэнцсэн төслийн саналуудад нарийвчилсан үнэлгээ хийх юм. Үнэлгээний багийн гишүүдийн боловсруулсан үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн тэтгэлэг авагч сургалтын байгууллагуудыг сонгон шалгаруулна.

Ажиллах хугацаа
Үнэлгээний баг нь 2010 оны 2 сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн хугацаатай үнэлгээ хийх ба ажиллах хугацаа нь төслийн саналын нийт тооноос хамааран өөрчлөгдөх боломжтой.

Гүйцэтгэх ажлын чиг үүрэг
Энэхүү ажлын хүрээнд “Ажил олгогч сургалтын байгууллагын хамтын ажиллагаа” ба “Тэргүүн туршлагыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх” тэтгэлгийн төслийн саналын үнэлгээ хийх үнэлгээний багуудыг тус тусад нь шалгаруулна. Гэхдээ үнэлгээний хоёр багийн гүйцэтгэх ажлын чиг үүрэг нь адил байна. Үүнд:
• ММСС-аас боловсруулсан “Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн саналын хүсэлт”-ийн сонгон шалгаруулах зааврын дагуу төслийн саналуудыг үнэлэх;
• Төслийн санал тус бүр дээр дүгнэлт, зөвлөмж гаргах;
• Үнэлгээний баг тус бүр нь шалгуур хангасан төслийн саналыг хамтын шийдвэрээр сонгон шалгаруулах.

Тавигдах шаардлага
Үнэлгээний багийн гишүүн нь дараахь ур чадвар, мэдлэг, туршлагыг эзэмшсэн байна. Үүнд:
• Монгол улсын ТМБС-ын салбарын зохих мэдлэг, туршлагатай байх;
• Олон улсын байгууллагын жишгийн дагуу төслийн санал бичих өндөр ур чадвартай байх;
• Боловсруулсан баримт бичигт олон улсын байгууллагын жишгийн дагуу дүн шинжилгээ, үнэлгээ хийх өндөр ур чадвартай байх;
• Багаар ажиллах чадвартай байх;
• Бичгийн монгол хэлний өндөр ур чадвартай байх.

Үнэлгээний багийн гишүүнээр ажиллахыг сонирхож байгаа хүмүүс өөрсдийн товч намтар (CV), дагалдах захиа (cover letter), ажлын тодорхойлолт өгөх 3 хүний хаяг, холбоо барих утас, имэйл хаягийн хамт дараах хаягаар 2010 оны 2 сарын 5-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

ММСС-ийн ТМБС төсөл
Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 63
Альфа байр 4-р давхар
Улаанбаатар хот
Факс: 70151017
Имэйл: infotvet@mca.mn

Тайлан
Холбоо барих

Утас: (976)-70116900
Факс: (976)-70111980
И-мэйл: info@mca.mn